Фернанд далайн хар шуурга Мексикийг дайрлаа

Хуучирсан мэдээ: 2013.08.27-нд нийтлэгдсэн

Фернанд далайн хар шуурга Мексикийг дайрлаа

Мексикийн зүүн эргийн нутгаар өнгөрсөн амралтын өдрөөр Фернанд далайн хар шуурга дайран өнгөрөхдөө их хэмжээний хөрсний нуралт үүсгэснээс 13 хүн амь үрэгджээ. Фернанд далайн хар шуурганы нөлөөгөөр Мексикийн зүүн эргийн Веракрус, Хидалго болон Пуэбла мужийн хойд хэсэг, Тамаулипас мужийн өмнөд хэсэг, Сан Луйс Потоси мужийн зүүн хэсэгт 10-38 см-ийн хур тунадас орж, хөрсний нуралт үүсчээ. АНУ-ын хар салхи судлалын төвөөс мэдээлснээр Фернанд далайн хар шуурга Мексикийн Кампече далайн буланд үүссэн ба хар шуурганы салхины хүч цагт 45 км хүрсэн байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж