
Өвөл хаяанд ирж, ургац хураалт, зам засвар, барилга гээд Засгийн газрын бүтээх зүйл олон бий. Гэтэл замын нээлтэд очиж тууз хайчлаад, долоо хоногийн долоон өдөр зурагтаар гардаг Ерөнхий сайд одоо жинхэнэ бүтээн байгуулалтын ажилдаа санаа тавьмаар юм. Дүрэмт хувцасаа хичээлийн шинэ жил эхлэхээр эцэг эхчүүд хүссэн хүсээгүй авчихна. Харин ургац хураалтдаа санаа тавьж, зам засвар, барилгын ажлаа дуусгавар болгохгүй бол юу юугүй өвөл хаяанд ирчихлээ. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр зарим нутгаар хүйтэрч эхэлсэн мэдээ дуулдах болсон. Шинэчлэлийг уриагаа болгосон Засгийн газар үр бүтээлтэй ажиллаад өгвөл ч өвөлдөө алзахгүй ээ. Дүрэмт хувцас яах вэ, цагаа тулахаар бүгд л Ерөнхий сайд хэлсэн хэлээгүй авчихна. Харин бүтээн байгуулалтын ажилдаа санаа тавьж, ажлаа хийе ээ, Ерөнхий сайд аа.