Хуучирсан мэдээ: 2013.08.27-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Г.Уянга “Нарантуул” захын наймаачидтай уул­зав. Тэгээд тэдний санал гомдлыг нь сонсож, түүнийг нь “На­ран­туул”-ын удирдлагуудад хүргэх гэсэн боловч хараахан уулзаж амж­сангүй хэмээн ярьжээ. Өнгөрсөн гуравдугаар сард тэрбээр мөн л тус захын наймаачидтай уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд олон зүйл хийнэ хэмээн амлаж байсан. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө хурц, хурц мэдэгдэл хийж олны анхаарлыг татдаг байсан Г.Уянгын хувьд харин Төрийн ордонд орс­ноо­соо хойш хааяа нэг төвийг сахисан үг унагачихаад сууж бай­даг болсон юм. Энэ мэтчилэн олон шалтгаанаас болж Г.Уянга тэр­гүүтэй хэдэн гишүүдийг УИХ-д сон­гогдсоноос хойш “Эрх мэдэлтэй болохын төлөө ард түмний нэрийг барьж жагссан” гэх шүүмжлэл үе, үе гарсаар байгаа. Харин үүнд хариулт өгч, ард түмэнтэйгээ ойр бай­гаагаа илэрхийлэхийн тулд УИХ-ын гишүүн Г.Уянга ийнхүү “На­рантуул”-ын түрээслэгчидтэй хэд хэдэн удаа уулзаж байгаа нь энэ бололтой. Гэхдээ энэ удаад нөгөөдүүл нь санал гомдол гэхээс илүүтэйгээр бодитойгоор тул­гар­сан асуудлаа хэрхэн шийдэх учраа олохгүй явна. Г.Уянга гишүүний хувьд нэг удаа твиттер хуудсан­даа “Амлалт нэхэх ард түм­ний хол­боо тэмцэж байж амлалтыг нь биелүүлсэн. Миний 14 хоног өлссөний үрийг та хүртэж мөн­гө авсан…” гэх зэргээр нэгэн жир­гээчид бухимдлаа илэрхийлж бай­сан. Тэгэхээр одоо тэрбээр төрийг төлөөлж, ард түмнийхээ төлөө хэр­хэн тэмцэх нь сонирхолтой байгаа юм.

Т.ЭЛИСА

Эх сурвалж: "УЛСТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж