Цахим номын зах зээл гурван тэрбумын багтаамжтай

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Цахим номын зах зээл гурван тэрбумын багтаамжтай

Цахим номын худалдаа АНУ-д анх удаагаа зөөлөн хавтастай номынхоос давсан бөгөөд тэд авсаархан, авч явахад бараг жингүй таатай гэж  хэвлэн нийтлэгчид үзэж байна. Гэхдээ “цаас” бууж өгөхгүйг хичээж байна. Хатуу хавтастай номууд, сурах бичигт дижитал одоохондоо өрсөлдөгч биш. 

Цахим номын хувилбар анх удаагаа АНУ-д  удаа цаасан номыг худалдаагаараа ардаа орхисон байна. Америкийн хэвлэн нийтлэгчдийн эвс­лийн мэдээгээр цахим номын худалдаа 2011 оны хоёрдугаар сард 90,3 сая ам.доллар хүртэл өссөн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 170 хувиар нэмэгджээ.

Тэдний “цаасан өрсөлдөгч­дийн” орлого эрчимтэй буурч байна. Зөөлөн хавтастай номын худалдаа 81,2 сая хүртлээ буурсан нь өнгөрсөн оныхоос 24,8 хувиар багасчээ. Шинэ жилийн дараах баярууд тэдний худалдааг бууруулсан гэж хэвлэн нийтлэгчид хэлж байгаа юм. Олон хэрэглэгчид Шинэ жилийн эвсэл Гэгээн Валентины өдрөөр бэлэгт цахим номуудыг авч мөн өөрсдийн цуг­луул­гаа хэрэгтэй болон нэрд гараад байгаа бүтээлээр нэмэгдүүлэх болсон байна.

Стиг Ларс­соны “Луу ши­вүүл­сэн бүсгүй” номын цахим хувилбар нийтдээ сая гаруй хувиар зарагдсан тухай  The New York Times сонин мэдээлэв. Ер нь бол уламжлалт номын худалдаа өнгөрсөн жилийн турш аажмаар буурч байжээ. “Хүмүүс  цахим номыг өөрийн амьдралын хэм хэмжээнд оруулж ирлээ” хэмээн эвслийн ерөнхийлөгч Том Аллен дурамжхан өгүүлэв.

Виртуаль номын Amazon  дэлгүүрийн мэдээлснээр зөөлөн хавтастай 100 номонд өдгөө 115 цахим ном ноогдон өрсөлдөж байгаа ажээ. Эвслийн шинжээчдийн дүгнэлтээр 2011 онд дижитал номын зах зээл бараг хоёр дахин өсөлттэй байх ажээ. Цаасан хэвлэлийн номуудын эрэлт үргэлжлэн унасаар байх юм байна. Forrester гэх судалгааны хэсэг 2015 он гэхэд цахим номын зах зээл гурван тэрбум ам.долларын хэмжээнд хүртэл нэмэгдэнэ гэж үзлээ.

Оросын ном хэвлэгчдийн байдал ч мөн адил. Номын худалдаа сүүлийн долоон жилийн турш унаж байгаа хэмээн саяхан Санкт-Петербург хотноо болсон цаасан номын ирээдүйн тухай хуралдаан дээр хэлэгдсэн байна. Олон хэвлэн нийтлэгчид энэ үеэр дампуурсан бөгөөд ядуурахад хүрчээ. “Бид өрсөлдөөнд ялагдлаа” гэж дампуурлаа зарлах гэж байгаа «Топ-книга» гэдэг Оросын томоохон номын худалдааны компанийн ерөнхий захирал Максим Гольдберг ярьж байна.

Японы Осакогийн их сургуулийн мэргэжилтнүүд цаасан хэвлэлд дассан хүмүүст зориулсан төхөөрөмж хийлээ. Тэр нь цахим номын уншигчдад цаасан ном уншсан шиг сэтгэгдэл өгдөг гэнэ. Цахим төхөөрөмж эргүүлж байгаа цаасны чимээг гарган өгдөг ажээ. Шинэ  гаджет нь Paranga гэсэн нэртэй бөгөөд ердийн номыг санагдуулахаар хоёр хуудаснаас бүтдэг. Эхний “хуудас” нь уяхан доод хуудас нь зузаан жинтэй. Дээд хуудсыг нь эргүүлэхэд доод хэсгээс нь эргүүлж буй хуудасны чимээ сонсогдохоос гадна хэрэгтэй хэсгийн дэлгэцнээ гаргаж ирдэг.

Цахим номууд нь XXI зууны жинхэнэ бүтээгдэхүүн гэж мэргэжилтнүүд хэлж байгаа. “Тэднийг хэрэглэхэд амар, тийм төхөөрөмжид хичнээн ч номыг оруулаад дуртай газраа нээн уншиж болно. Огт жин татахгүй, хуулан авах нь хормын зуур. Тэднийг гар утас болон тусгай “уншлагын төхөөрөмжид” хуулж болно” хэмээн тэд цахим номын давуу хэдэн чанарыг хэллээ. Гэхдээ цахим номууд одоохондоо зөвхөн зөөлөн хавтастай номын гол өрсөлдөгч болоод байгаа. Сурах бичгүүд гэхэд л АНУ-д өнгөрсөн хоёрдугаар сард 406,9 сая ам.доллараар зарагдсан байлаа.

Д.Пунцаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж