эрсдлийн сан” гэх нэрийдлээр зохиомол даатгалын компаниуд руу их
хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан болох нь
анхан шатны шүүхээс тогтоогдоод байгаа МИАТ компанийн хуучин
удирдлагуудад холбогдох хэргийг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэх тов
гарчээ.
МИАТ компанийн удирдлагууд нь анхан шатны шүүхээс оноосон
10-14 жилийн хорих ялыг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандсан
юм. Өнөөдөр болох шүүх хуралдаанд МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэг,
дэд захирал асан Б.Бат-Эрдэнэ, МИАТ хувьцаат компанийн захирал асан
Ц.Орхон, иргэн Ч.Хоролсүрэн, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс"
группын захирал асан Ч.Суурьтогтох, “Голомт” банкны зургадугаар салбарын
захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нар өөрсдийн биеэр суухгүй бөгөөд
өмгөөлөгчид нь шүүгдэгчдийг төлөөлөн шүүх хуралдаанд оролцоно.
МИАТ-ын
хуучин удирдлагуудын хэргийг өнгөрсөн зургаадугаар сарын 10-12-нд хоёр
өдрийн турш Цагдан хорих 461 дүгээр ангид хэлэлцэж, Баянзүрх дүүргийн
шүүхээс дараах ялыг оноосон юм. Тодруулбал, МИАТ-ийн захирал асан
Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11
жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар,
Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группын захирал асан
Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны
зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг
сарын хорих ял тус тус оноосон юм. Дээрхи хүмүүсийг Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн,
166.3-т зааснаар мөнгө угаасан, 156.3.3-т зааснаар банкны хууль тогтоомж
зөрчсөн гэх үндэслэлээр буруутган ялласан байдаг.
Дашрамд, уг
хэрэгт нэр холбогдоод байсан МИАТ компанийн захирал асан Ц.Орхоны эхнэр
Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарын хэргийг Прокуророос
нотлох баримтаар тогтоогдоогүй хэмээн үзэж, хэргийг хэрэгсэхгүй
болгохоор шийдвэрлэсэн байгаа. Түүнчлэн МИАТ-ийн дуулианд холбогдсон
ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар болон Төрийн
өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, Япон дахь “Вест вельф” гэх
зохиомол компанийг үүсгэн байгуулсан хэрэгт холбогдсон Н.Галт нарын
хэргийг тусгаарлан шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж
байгаа юм.