
Охидын шүтээн болоод буй “Crush Bash” хамтлагийн залуус үргэлж шинэлэг байхыг эрмэлздэг. Тэд үнэхээр Монголын хөгжмийн ертөнцөд шинэ стиль, имижтэй зоримог гарч ирсэн. Энэ нь ч тэдний богино хугацаанд олны танил болоход нөлөөлсөн биз. Тэгвэл “Crush Bash”-ийн залуус саяхнаас стилиэ өөрчилжээ. Тодруулбал үс засалтаа.
Хамтлагийн ахлагч Билли нөгөө урт сүлжээстэй үснээсээ залхсан бололтой, богино болгож, улаан хүрэн өнгөөр будуулжээ. Харин Дөкө нь шар үсээ хүрэн өнгөөр будуулж, Азаа нь шар үстэй болсон байв. Ямартай ч тэдний дараагийн имиж нь ямар байх бол?
М.Анир