Хөдөлгүүрийн очлуурыг халах цаг иржээ

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Хөдөлгүүрийн очлуурыг халах цаг иржээ

Тун удахгүй автомашины хөдөлгүүрийн очлуурын оронд лазер ажилладаг болно. Судлаачдын хамтарсан баг дотоод шаталтын хөдөлгүүр дэхь түлш, агаарын холимогийг ноцоодог лазерыг бүтээсэн тухай ирэх тавдугаар сарын нэгэнд болох Лазер, Электро оптикийн чуулган дээр танилцуулах ажээ.

Лазер ноцоогчтой болсноор агаар, түлшний шаталтын процент өсөх ба ингэснээр автомашины хөдөлгүүрийн үр ашигтай байдал сайжирч, агаарын бохирдлыг багасгах эерэг нөлөөтэй ажээ. Очлуур нь зөвхөн оч хоорондын зайд агаар, түлшний холимогийг ноцоодог тул шаталтын үр ашиг бага, очлуурын металл аажимдаа элэгдэж мууддаг байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж