Загас: Бизнестээ анхаарал хандуулах цаг

Хуучирсан мэдээ: 2013.08.26-нд нийтлэгдсэн

Загас: Бизнестээ анхаарал хандуулах цаг

Хонины орд
3/21-4/19

Танд илгээсэн далд дохио, тэмдгийг хүлээн авч, шунал хүслээ хязгаарлаж чадвал таны одоогийн байдал хамаагүй дээрдэж, тайван, жаргалтай болно. Лхагва, пүрэв гаригт эрч хүч дахин сэргэнэ. Ажилдаа ханцуй шамлан орж, хайр дурлалын баатар болох эсвэл дараагийн том ажлыг эхлүүлэх цаг ирж байна.


Үхрийн орд
4/20-5/20

Зусардалт таныг хаана ч хүргэхгүй. Гэвч нөхцөл байдал сайнаар эргэж байна. Хэрэв та чухал ажил төлөвлөж байгаа бол лхагва гариг хүртэл хүлээ. Таныг юу ч хэлсэн эргэн тойрныхон чинь хүлээн зөвшөөрөхөд бэлэн байх тул өөрийн байр сууринд бат зогс.
 

Ихрийн орд
5/21-6/21

Зөн совиндоо итгэж өөрийнхөөрөө бай. Заавал хийх ёстой зүйлээ амжуулж, өөрийгөө завгүй байлга. Лхагва, пүрэв гаригт санхүүгийн хүнд байдлаас гаргах дуудлага хүлээн авна. Юу ч байлаа гэсэн тоохгүй өнгөрөөж болохгүй. Бусдаас тусламж гуйхаас бүү цааргал.

Мэлхийн орд
6/22-7/22

Дотны хүн чинь таагүй зүйлтэй тулгарахад ойрхон байгаа тул анхааралдаа ав. Лхагва гариг сэтгэл хөдөлгөм үйл явдлаар дүүрэн, хоолойгоор татсан ажилтай,  завгүй өдөр байх болно. Баасан гаригаас дийлдэшгүй эрч хүч таныг эзэмдэнэ. Аз туршихаас болгоомжил. Зүрх сэтгэлээ дага.

Арслангийн орд
7/23-8/22

Бүх хүчээрээ зүтгэх цаг ирж байна. Харин дараагийн өдрүүдэд хамтрагч, найз нөхөд, хайр дурлалтай холбоотой зүйлс гарч ирнэ. Та чин сэтгэлээсээ тэдэнд хандаж чадвал хариу нь мөн л чин сэтгэлийнх байх болно. Амралтын өдрүүдэд дуртай зүйлдээ цаг гаргавал эрч хүч нэмэгдэнэ.

Охины орд
8/23-9/22

Аар саар зүйлд сатаарахаа больж, холын хараатай бай. Олж мэдсэн зүйл чинь таныг гайхашруулна. Заримдаа хүн өчүүхэн зүйлээс ч тайвшралыг олж чаддаг. Лхагва, пүрэв гаригт хийж буй ажил чинь илүү анхаарал шаардана. Баасан гариг, амралтын өдрүүдэд халуухан болзоо таныг хүлээж байна.

Жинлүүрийн орд
9/23-10/22

Хэрэггүй юм бурж, цагийг хий дэмий өнгөрүүлсээр байвал алдаа гаргахад ойрхон байна. Ажилдаа сэтгэлээсээ хандаж, сурах зүйл их байна. Хэн нэгэнтэй тогтоосон дотно харилцаа гүнзгийрнэ. Итгэлт хүн чинь танаас зөвлөгөө хүснэ. Нөхрийн ажил бүтвэл өөрийнх ч бас бүтнэ гэдгийг сана.

Хилэнцийн орд
10/23-11/21

Ямар нэгэн алдаа гаргах вий гэсэн болгоомжлол таныг зовооно. Том амлалт, чухал гэрээг түр хойшлуулж, лхагва, пүрэв гариг болтол хүлээ. Бусдад анхаарлын төвд байх боломж олго. Туслах дүр байлаа гээд муудах юм байхгүй.

Нумын орд
11/22-12/21

Та хүнд ямар нэгэн юм амласан л бол түүнийг биелүүл. Хэрвээ чадахгүй бол үүнийгээ эртхэн тайлбарлаж ойлгуулсан нь дээр. Итгэл дааж явна гэдэг таны төсөөлж байгаагаас ч чухал. Лхагва, пүрэв гаригт үг, яриагаа цэгнэ. Дараагийн хэдэн өдөр уналт, сэргэлтийн аль алиныг туулна.

Матрын орд
12/22-1/19

Та ажлаа арван хуруу шигээ мэддэг байж болно. Гэвч амьдралд ажлаас ч чухал зүйл бий.  Найз нөхөд, дотно хүмүүсээ тоохгүй байж болохгүй. Хэн нэгэнтэй сэтгэлээ хуваалцах нь эерэг эрч хүч бий болгодог. Юу мэдэрч байгаагаа хэн нэгэнд хэлмээр санагдах хангалттай шалтгаан танд бий.

Хумхын орд
1/20-2/18

Хэрэв та ирээдүйгээ төлөвлөхөөр шийдсэн бол бусдыг татан оролцуул. Аливааг бодитоор харж, төлөвлөгөө хайртын чинь бодолд нийцэх эсэхийг танд. Та үнэхээр хүсч байгаа бол тэр ч үүнийг хүснэ. Өнгөрсөн зүйл өнгөрснөөрөө үлдэг. Та тэнд байсан, ёстой юм ёсоороо болсон гэдгийг өөртөө хэл

Загасны орд
2/19-3/20

Бизнестээ анхаарал хандуулах цаг. Зугаацах цаг тэртээ тэргүй гарч ирнэ. Гадаад төрх хуурамч баг гэдгийг бүү март. Царайны сайхнаар цай сүлдэггүйг санаж, хөөрхөн царайнаас болгоомжил. Эс бөгөөс энэ долоо хоногт тохиолдох зүйл таныг эвгүй байдалд оруулж болзошгүй. Ням гаригт бүх зүйл хэвэндээ орно.

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №026

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж