Кофены үнэ дээд цэгтээ хүрчээ

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Кофены үнэ дээд цэгтээ хүрчээ

Фунт кофены (0,45 килограмм орчим) үнэ сүүлийн 34 жилийн дотор гурван ам.доллараас давлаа. Энэ тухай The Guardian бичсэн байна. “Арабика” сортын кофены ургац муу байсан мөн Энэтхэг, Хятад, Индонези ба Бразилид дундаж ангийн кофены хэрэглээ өссөн зэргээс үнийнү өсөлт үүдэлтэй гэнэ.

The Guardian бичсэнээр бирж дээр ам.долларын гэрээгээр наймаа хийх нь ихэссэн байна. Хямдарч байгаа ам.доллараар гэрээ байгуулах нь бусад мөнгөөр хийсэн гэрээнээс ашигтай болж байгаа ажээ. Наймааны өсөлт нь инфляцийг “хеж”-илж байгаатай холбоотой. Инфляцийн нөлөөг хаахаар барааны бирж дээр хийгдсэн юм.

Кофены үнэ сүлийн долоон сард хоёр дахин нэмэгдсэн бөгөөд дэлхийн нөөц нь буурч байгаа учраас үнийн өсөлт зогсохгүй бололтой. Олон улсын кофены байгууллагын (International Coffee Organisation – ICO) мэдээгээр, кофены нөөц 50 жилийн дотор байгаагүй хэмжээгээр буурчээ. Энэ бүгдээс үүдэн дэлгүүрт кофены үнэ нэмэгдэх хандлагатай байна. Гэхдээ тэр нь үнийн бүтцэд кофены хувь бага учраас төдийлөн мэдэгдэхгүй бололтой.Хамгийн сүүлд 1977 онд  фунт кофены үнэ гурван доллар болсон байлаа. Тэр үеэр гэнэтийн хүйтрэлийн улмаас Бразилийн кофены ургац нь алдагдсан байв. Бразили нь дэлхийн кофены гуравны нэгийг үйлдвэрлэдэг билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж