
Дээрх компаниудын ихэнхийг хувьчлахаар шийдсэн гэдгийн Шувалов онцолж байна. “Эдгээр компаниуд мянга гаруй байгаа бөгөөд 950 тийм нэгдлийг хувьчлахаар төлөвлөсөн байгаа гэж тэр хэлснийг РИА Новости дамжуулжээ.
Энэ жилийн эхээр ерөнхийлөгчийн сайтад ОХУ-ын Засгийн газрын орлогчид, холбооны сайд нарын удирдлагаас нь гарах төрийн компаниудын жагсаалтыг гаргасан байлаа. Түүнд 17 корпораци орсон байлаа. тэднийг нэлээд ээдрээтэй, чухал гэж нэрлэсэн бөгөөд зургадугаар сарын 1 гэхэд бид тэдний удирдлагаас төрийн албан хаагчдыг гаргасан байна гэж Шувалов хэлжээ. Өмнө мэдээлж байснаар ирэх аравдугаар сарын 1 гэхэд төрийн оролцоотой компанийн удирдлагаас албан тушаалтнуудыг бүрэн гаргасан байх ажээ.
Төрийн компанийн удирдлагаас албан тушаалтнуудыг гаргах тухай саналыг гуравдугаар сарын сүүлчээр ерөнхийлөгч Дмитрий Медведев шинэчлэлийн тухай Магнитогорскт хийсэн хуралдаан дээр гарган хэлсэн байлаа. Тийм арга хэмжээ нь хөрөнгө оруулалтын уур амьсгааг зөөлрүүлэх ёстой гэж Медведев мэдэгдсэн байлаа.