
Хэдийгээр Мексикийн цагдаа нар тэдгээр залуусыг ор сураггүй болсноос гурван сарын дараа ийн цогцсыг нь олж байгаа ч ямар шалтгааны улмаас амь үрэгдсэн болохыг нь одоогоор тодруулж чадаагүй байна. Гэхдээ албаныхны зүгээс энэ хэрэгт нийслэл Мехико хоттой залгаа орших Тепито хотын гэмт бүлэглэлүүдийг сэжиглэж байгаа аж. Учир нь ор сураггүй болсон залуус бүгд Тепито хотын оршин суугчид байсны дээр тэдний гурвынх нь хамаатан шоронд хоригдож буй тус бүсийн гэмт бүлэглэлийн босстой холбоотой байсан гэнэ.
Мексикийн Мехико хотын Зона Роза нэртэй алдарт энтертаймент дүүрэгт орших “Диваажин” /Heaven/ баарнаас өнгөрсөн тавдугаар сард эрэгтэй, эмэгтэй 30 хүртэлх насны 12 залуу ор сураггүй алга болсон юм.