
Хаана шалгалт өгөхөө наймдугаар сарын 27-ны өдөр Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn веб хаягаар орж мэдэх боломж.
Шалгалтыг наймдугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль дээр 10:00 цагаас эхлэн зохион байгуулна. Иймд шалгалтын цагаас өмнө шалгалтын байранд ирсэн байх шаардлагатай. Бүртгүүлсэн сурагчид шалгалтад ирэхдээ бүртгэлийн хуудас, үзэг харандаатай ирэх бөгөөд ном, дэвтэр ноорог цаас оруулахгүй болохыг анхаараарай. Шалгалтын дүн оноог наймдугаар сарын 29-нд www.eec.mn сайтаар зарлана.
Д.ЦЭЭПЭЭ