-Монголын хүнсний үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэгчийн байр суурийг эзлэдэг томоохон компанийн Маркетинг, борлуулалтын бодлогыг тодорхойлж байдаг хүнийхээ хувьд хүнсний салбар дахь танай компаний онцлог юу вэ?
-Монгол улсын хүнсний үйлдвэрлэлийн салбар нэгдсэн бодлого, зорилтын дагуу хөгжиж эхэлснээс хойш 80 жилийн түүхийг ардаа орхижээ. Энэ хугацаанд манай улсын хүнсний үйлдвэрлэлийн салбар тэр дундаа шингэн хүнсний салбарын хөгжил Дэлхийн жишигт нэгэнт хүрснийг манай компаниудын амжилтууд, үйлдвэрлэлдээ ашиглаж буй технологиудын хөгжил батлан харуулж байна. Саяхан болсон 80 жилийн ойн арга хэмжээний үеээр манай үйлдвэр хүнсний салбартаа Тэргүүлэх үйлдвэрээр шалгарлаа. Хүнсний үйлдвэрлэлийн хөгжил хурдацтай нэмэгдэж буй өнөө үед бүтээгдэхүүний амт чанар, үйлдвэрлэлийн технологийн сайжруулалтыг тогтмол хийж хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг дээд хэмжээнд хүртэл нь ханган ажиллаж байгаа нь Манай компанийг Тэргүүлэх үйлдвэрээр зүй ёсоор тооцогдоход хүргэсэн болов уу. Үйлдвэрлэгчид бүр өөр өөрийн онцлогтойгоор хэрэглэгчдэд танигдсан байдаг. "Жем Интернэшнл" ХХК-ийг хэрэглэгчид маань Хамгийн чанартай, хамгийн найдвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадгаар нь сайн мэднэ. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 10 жилийн хугацаанд Тэргүүн чанар, тэргүүн баталгаа гэсэн эрхэм зорилготойгоор тогтвортой ажиллаж ирсэн. Бидний туулан өнгөрүүлсэн 10 жил гэдэг тоон утгаараа бага юм шиг сонсогдож байж магадгүй ч Олон Улсад өндрөөр үнэлэгдэх амт чанар, технологийг бий болгож болох хугацаа гэдгийг бид харуулж чадсан.
-Танай компани үйлдвэртээ Мөнгөжүүлсэн болон Платинумын хослосон шүүлтүүр, Хөргөлтийн систем зэрэг томоохон технологийн шинэчлэлтүүдийг хийгээд байгаан байна. Жем Интернэшнл ХХК-ийн хувьд өөрсдийн технологийн хөгжлийн чиг хандлагыг юу гэж тодорхойлж байна вэ?
-Технологийн өөрчлөлт хийнэ гэдэг бол асар их хүч хөдөлмөр, хөрөнгө оруулалт, цаг хугацаа шаардсан ажил байдаг. Гэхдээ Дэлхий дахины үйлдвэрлэлийн шинэ шинэ арга туршлага, технологиудыг нэвтрүүлж байгаагаас тухайн үйлдвэрийн цаашлаад тухайн улсын үйлдвэрлэлийн хөгжил тодорхойлогддог. Дэлхийн шилдэг үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний амт, чанарыг сайжруулах болон бүтээгдэхүүний найдвартай байдлыг хангах гэсэн 2 үндсэн чиглэлээр дэвшилтэт технологиудыг эрэлхийж байна. Манай компанийн хувьд ч тэргүүн чанар, тэргүүн баталгаа гэсэн зорилго чиглэлийнхээ хүрээнд 2010 онд үйлдвэрлэлийн технологио шинэчлэн үйлдвэрлэн гаргадаг бүх бүтээгдэхүүнийхээ амт, чанарыг улам сайжруулан хэрэглэгчдэд таашаагдахуйц нэн тааламжтай амт, чанарыг бий болгох зорилгоор Мөнгөжүүлсэн болон Платинум буюу цагаан алтан шүүлтүүрүүдийн технологийг нэвтрүүлж , бүтээгдэхүүний найдвартай байдлыг дээд зэргээр хангахаар бөглөөний шилдэг технологи болох 3S-ийг нэвтрүүлсэн. Монголдоо анх удаа технологийн бүх шатны дамжлага дахь бүтээгдэхүүний найрлагын темпратурыг тогтмол барих хөргөлтийн төхөөрөмжийг нэвтрүүлсэн. Ингэснээр манай бүтээгдэхүүнүүдийн амт, чанар тогтвортой болж эхэлсэн. Бүтээгдэхүүний амт, чанарыг сайжруулахаас гадна амтыг тогтмол нэг түвшинд барих нь үйлдвэрлэлийн технолгийн хамгийн чухал хэсэг нь байдаг. Бид шинэ шинэ дэвшилтэт технологиудыг нэвтрүүлсний дараагаар хөндлөнгийн экспертүүдээр бүтээгдэхүүнийхээ амт, чанараа мэргэжлийн хэмжээнд тодорхойлуулах зорилгоор Дэлхийн шилдэг амталгааны уралдаануудад жил дараалан оролцож ирсэн уламжлалтай.
-Энэ жилийн хувьд ямар Олон Улсын амталгааны уралдаануудад оролцсон бэ? Танай бүтээгдэхүүнүүд ямар амжилт гаргаад байгаа талаар мэдээлэл өгнө үү?
-Жил ирэх тусам урьд өмнө нь гаргаж байсан амжилтуудаа бататгах мөн түүнчлэн дээд дурьдсан технологийн шинэчлэлт, амт чанарын сайжруулалттай холбогдуулан 2011 онд Олон Улсын 3 шилдэг амталгааны уралдаанд бүтээгдэхүүнийхээ дээжийг илгээн өндөр үнэлгээ авсныг дуулгахдаа маш таатай байна. ОХУ-ын Москва хотод зохион байгуулагдсан 18 дах удаагийн "Prod Expo-2011" амталгааны уралдаанд Дэлхийн 55 орны 2000 гаруй шингэн хүнс үйлдвэрлэгчид хуран чуулж шилдгүүдээ тодруулснаас Манай бүтээгдэхүүнүүд 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль, АНУ-ын Сан-Франциско хотод зохион байгуулагдсан "San Francisco World Spirits Competition " Олон Улсын амталгааны уралдаанаас 1 Хос алт (Double Gold), 1 Алт, 1 хүрэл медаль хүртлээ. "SFWSC" уралдаан нь Дэлхийн 60 гаруй улс орны 1106 шилдэг бүтээгдэхүүнүүд өрсөлддөг нь ямар нэр хүндтэй, хэр зэрэг өргөн цар хүрээг хамарсан уралдаан болсныг харуулах байх. Мөн хамгийн сүүлд Бельги улсын Bruxelles хотноо Олон улсын институтээс 50 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Европ болон Азийн орнуудын шингэн хүнсний бүтээгдэхүүнүүдийн амталгааны уралдаанаас 1 Тэргүүн дээд Алт (Grand Gold), 2 алтан медалиудыг авчирсан нь нийт компанийн хамт олны маань олон жилийн сэтгэл шингэсэн хөдөлмөрийн үр дүн юм.
Монголын зарим үйлдвэрлэгчид ч дээрх амталгааны уралдаануудад идэвхитэй оролцдог. Бид өөрсдийн амжилтаа тодорхойлохдоо нэг удаагийн амталгааны уралдааны үнэлгээгээр бус олон шилдэг уралдаануудад оролцсон амжилтуудынхаа дундаж үнэлгээгээр өөрийн бүтээгдэхүүндээ дүн тавьдаг. Энэ маань ч маш бодит үнэлгээ болж чаддаг. Олон Улсын амталгааны уралдаануудад орж байгаагийн бас нэгэн гол зорилго нь гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ таниулах, үзэсгэлэн уралдааны үеээр дэлхийн томоохон худалдаачидтай бизнесийн хамтын түнш болоход чиглэгдэж байна. Бидний үйлдвэрлэлийн технологи, бүтээгдэхүүний амт, чанар, нэр хүнд зэрэг нь Олон Улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд хүрсэн нь экспортыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж Монголын Үндэсний шилдэг брэнд бүтээгдэхүүн Дэлхий нийтийн хэрэглээ болох цаг улам ойртсоор байна.
Манай компанийн бүтээгдэхүүний амт, чанарын үзүүлэлт дотоодын бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад маш өндөр үнэлгээ авч, Дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн чанартай эн тэнцүүхэн өрсөлдөж буй жишээг доорх хүснэгтээс сонирхож болно.
Эх үүсвэр:http://www.sfspiritscomp.com/pdfs/2011_reusltsByMedal.pdf
-Хэрэглэгчид өөрийн сонгон хэрэглэдэг бүтээгдэхүүний талаарх мэдээллийг цаг алдалгүй авч байх эрхтэй. Тиймдээ ч таны хэрэглэгчиддээ өгсөн бүтээгдэхүүний талаарх бодитой мэдээлэл, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэгчдэд зөвлөгөө болохуйц арга туршлагууд хамгийн үнэтэй мэдээлэлүүд байлаа. Танд баярлалаа.
-Та бүхэнд ч бас баярлалаа.