
Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор гаргасан нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 31-нийг дуустал найм хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн оронгийн тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ. Энэ зохицуулалтын дагуу өнөөдөр тэгш тоогоор буюу 2, 4, 6, 8, 0-ээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл 07.00-21.00 цагийн хооронд тогтоосон хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй юм.
Түр хязгаарлалт нийслэлийн авто зам засвар, хот тохижилтын ажлын авто машин, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын болон нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон тээврийн хэрэгсэлд үйлчлэхгүй юм.
Д.ЖАРГАЛ