
Холливудын алдарт жүжигчин Алек Болдуины гэр бүл шинэ гишүүнээ саяхан өлгийдөж авчээ. Эхнэр Хилари Томас нь Нью-Йорк хотын хамгийн алдартай эмнэлгийн нэг болох “Маунт Синай” гэх эмнэлэгт амаржсан байна. Залуухан ээж бараг төрсөн даруйдаа өөрийн Twitter хуудсандаа энэ тухайгаа бичсэн гэнэ. Тэрээр бичихдээ, ”Бид нар өөрсдийн охин Кармен Габриелын мэндэлсэн тухай дуулгахдаа үнэхээр баяртай байна. Тэр их хөөрхөн” гэжээ. Алек Болдуин, Хилари Томас нар 2011 онд гэр бүл болсон бөгөөд Кармен охин анхны хүүхэд нь юм.
Жүжигчин Болдуин нь анхны эхнэр, жүжигчин Ким Бейсинжерээс төрсөн Айрлэнд гэх нэг охинтой билээ.
С.ӨЛЗИЙЖАРГАЛ