
“Blue” хамтлаг өнгөрсөн долоо хоногт өөрсдийн цахим хуудас болон фэйсбүүкээр дамжуулан Монголын үзэгчдэд мэндчилгээ хүргэсэн тухай бид мэдээлсэн билээ.
“Бидний зүгээс дэлхийг тойрох "Roulette Tour" аялан тоглолтынхоо хүрээнд есдүгээр сарын 14-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зочлон тоглохоор болсныг албан ёсоор зарлаж байгаадаа баяртай байна. Бидэнтэй уулзах ховор боломжоос бүү хоцроорой” хэмээн Монголд болох тоглолтынхоо талаарх сэтгэгдлээ хуваалцсан “Blue” хамтлагийн видео мэндчилгээг амласан ёсоор хүргэж байна.
Б.МАРАЛ