“Ла лиг”-ийн хоёрдугаар тойргийн тоглолтууд боллоо

Хуучирсан мэдээ: 2013.08.26-нд нийтлэгдсэн

“Ла лиг”-ийн хоёрдугаар тойргийн тоглолтууд боллоо

Испанийн хөлбөмбөгийн дээд лиг “Примьера Дивисион”-ы хоёрдугаар тойргийн тоглолтууд боллоо. Каталоны үндэстний бэлэг тэмдэг “Барселона” “Малага” багийн талбайд зочлон, жигүүрийн хамгаалагч Адрианогийн ганц гоолоор өрсөлдөгчөө хожлоо. Энэ тоглолтод “Барселона” багийн мэргэн бууч Лионель Месси бага зэргийн гэмтлийн улмаас талбайд гарсангүй. Мөн энэ зун өндөр үнээр“Барса”-д ирсэн Нэймар ч гарааны бүрэлдэхүүнд багтаагүй юм.

Испанийн “Примьера Дивисион” буюу “Ла лиг”-ийн хоёрдугаар тойргийн тоглолтод “Атлетико Мадрид” талбайдаа “Раёо Валлекано” багийг хүлээн авч, 5:0-ийн харьцаатай хожлоо. Испанийн нийслэлийн багаас Раул Гарсия хоёр гоолоор дубль хийсэн бол багийн мэргэн бууч Диего Коста нэг гоол оруулсан байна.

Мөн өнгөрсөн тойрогт “Барселона”-д 7:0-ийн харьцаатай хожигдсон “Леванте” Андалуйз үндэстний “Севилья” багийг талбайдаа хүлээн авсан ч гоолгүй тэнцсэн байна. Харин багийн лидерүүдээ Английн “Премьер лиг” рүү жил бүр алдсаар буй “Валенсия” “Испаниоль” багийн талбайд зочлон 3:1-ийн харьцаатай хожигдлоо.

Өнөө шөнө 03:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ Испанийн эзэн хааны гэгддэг “Реал Мадрид” “Гранада” багийн талбайд зочилсноор “Ла лиг”-ийн хоёрдугаар тойрог өндөрлөх учиртай.  

Хоёрдугаар тойргийн дүн:

Хетафе 2-2 Алмерия

Атлетик Билбао 2-0 Осасуна

Элче 1-1 Реал Сосейдад

 Испаниоль 3-1 Валенися

Вильярреал 2-1 Реал Вальядолид

Атлетико 5-0 Раёо Валлекано

Леванте 0-0 Севилья

Малага 0-1 Барселона

Реал Бетис 1-2 Сельта дэ Виго

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж