
Өнөөдөр хуралдсан нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдааны үеэр хотын дарга Э.Бат-Үүл “ТҮК-ийн ажилтан амиа алдсанд туйлын харамсч байна. Автозам цэвэрлэж байгаа ажилчдад гэрэл ойлгодог шар хантаазнаас өөр хамгаалах хэрэгсэл байдаггүй. Тиймээс зам цэвэрлэж байгаа ТҮК-ийн ажилчид жолооч нарт илт харагдахуйц тэмдгийг ойр орчимдоо тавьж ажиллах хэрэгтэй байна” гээд энэ үүргийг яаралтай биелүүлэхийг дүүргийн Хот тохижилтын газрын дарга нарт анхааруулсан юм.
Д.ЖАРГАЛ