Мексикт галт тэрэг осолджээ

Хуучирсан мэдээ: 2013.08.26-нд нийтлэгдсэн

Мексикт галт тэрэг осолджээ

Мексикийн өмнөд хэсэгт өчигдөр ачаа тээврийн галт тэрэг осолдсоны улмаас таван хүн амь үрэгдэж, 35 хүн гэмтэж бэртжээ. Мексикийн албаныхны мэдээлснээр Америк руу хүрэх ачааны галт тэргэн дээр олон тооны цагаачид явж байсан нь замын хажуу руу унаж осолдсон байна. Одоогийн байдлаар замын хажуу тал руу унаж осолдсон галт тэргэнд олон тооны хүн даруулсан байдалтай байгаагаас амь үрэгдэгсдийн тоо цаашид нэмэгдэж магадгүй аж. Түүнчлэн галт тэрэг осолдсон газар нь түргэн тусламжийн тэрэг хүрэх боломжгүй бөглүү газар учраас хохирогчдод тусламж үзүүлэхэд хүндрэлтэй байгаа юм байна. Харин албаныхны зүгээс агаар болон усан замаар явган болон тэнгисийн цэргүүдийн тусламжтайгаар аврах ажиллагааг явуулж эхэлжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж