Тунист дахин эсэргүүцлийн жагсаал болжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.26-нд нийтлэгдсэн

Тунист дахин эсэргүүцлийн жагсаал болжээ

Тунисын нийслэлд өчигдөр олон мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болжээ. Тунисын сөрөг хүчнийхний удирдсан эсэргүүцлийн жагсаалд оролцогч олон мянган иргэд эрх барих Эннахда намаар толгойлуулсан Засгийн газрыг огцрохыг шаардан Үндэсний Ассамблейн байрны гадна жагссан байна. Тунисын сөрөг хүчний “Үндэсний аврах фронт”-оос одоогийн Засгийн газрыг огцрох хүртэл долоо хоногийн хугацаанд эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлэхээ мэдэгджээ. Энэхүү эсэргүүцлийн жагсаал нь 2013 он гарсаар сөрөг хүчний нөлөө бүхий улстөрч Мохамед Брахми болон зүүний сөрөг хүчний тэргүүн Чокри Белайд нар захиалгат аллагад өртөн амь үрэгдсэнтэй холбоотой бөгөөд сөрөг хүчний зүгээс Засгийн газрыг аюулгүй байдлыг хангах чадваргүй хэмээн буруутгаж байгаа юм байна. Тунист одоогоор эсэргүүцлийн жагсаал өрнөж, цагдаа нар хамгаалалтын арга хэмжээ авч эхлээд хэдий ч ямар нэгэн хүчирхийлэл гараагүй байгаа гэнэ.

Тунисын эрх барих Эннахда нам нь Засгийн газрыг бүрэлдүүлэхэд бүх улс төрийн хүчнийг багтаахаа мэдэгдсэн боловч үндсэн хуулийн ассамблейг тараах юмуу, Ерөнхий сайд Али Лараедыг огцруулахыг шаардсан аж.

Тунист энэ сарын дундуур ч мөн Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал өрнөж байсан билээ.

Ажиглагчдын үзэж буйгаар Египетэд өнгөрсөн сард болсон цэргийн эргэлт нь Тунисын сөрөг хүчнийхнийг улам  зоригжуулсан гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж