Ойр дотны хүмүүс муухай харьцаад байвал яах вэ?

Хуучирсан мэдээ: 2013.08.26-нд нийтлэгдсэн

Ойр дотны хүмүүс муухай харьцаад байвал яах вэ?

by Ука Төмөр

Гэр бүл хамаатан садантай байх сайхан! Гэхдээ
эдгээр хүмүүс үргэлж сөрөг
байдал гаргаад байвал мэдээж хэцүү. Гаргах болгонд нь түүнийг нь хүлээн авч,
мэдэрч, түүнтэй эвлэрнэ гэдэг нь тийм амаргүй хэрэг.


Хэрвээ таны ойрын хүмүүс болох хамаатан садан
тантай муухай харьцаж таныг байнга доош нь хийж энэ нь амьдралд тань сөргөөр
нөлөөлөөд байгаа бол би дараах зөвлөмжийг оруулж байна.


Ойр дотны хүмүүс муухай харьцаад байвал яах вэ?

Ер нь хүмүүс бие биенийгээ тэр тусмаа ойр дотны
хүмүүсээ зориудаар доош нь хийж, зориудаар муухай харьцдаггүй. Тэдний байгаа
байдал нь л тийм байдаг. Тэд өөрсдийгөө зөвхөн тус болох үүднээс эсвэл сайхан
амьдраасай гэдэг үүднээс л хандаж байна гэж боддог. Харамсалтай нь тэд сөрөг
байгаагаа өөрсдөө ч мэддэггүй.


Бас нэг тохиолдол юу вэ гэвэл тэд хайртай дотны
хүнээ анх ямар байсан яг тэр хэвээр нь л харах сонирхолтой байдаг. Тиймээс
хайртай хүн нь ямар нэгэн өөрчлөлт гаргахаар түүнтэй нь эвлэрч чаддаггүй.


Жнь: Бид өөрсдийгөө хөгжүүлж ямар нэгэн өөрчлөлт
шинээр гаргаж эхлэхэд найз нөхөд тэр ч бүү хэл эцэг эх маань ч бидний гаргасан
өөрчөлтөнд эхэндээ дургүй байдаг. Тэдэнд огт буруу байхгүй яагаад гэвэл ээж аав
маань биднийг багадаа ямар байсан яг тэр хэвээр нь л харах хүсэлтэй байдаг шүү дээ.
Найз нөхөд маань ч гэсэн биднийг өмнө нь ямар байсан яг тэр хуучин хэвээр нь л
байлгах хүсэлтэй байдаг гэж болно.


Тиймээс хадам ээж аавыгаа ч гэсэн энэ талаас нь
харах нь зүйтэй болов уу гэж бодож байна.


Тиймээс бид амьдралаа аль болох хайраар дүүрэн харж,
өгөөмөр сэтгэлээр хандаж, бусдыг чадах чинээгээрээ ойлгож амьдрах нь зүйтэй.


“Харанхуйг харанхуй биш зөвхөн ГЭРЭЛ ГЭГЭЭ дийлдэг.
Үзэн ядалтыг үзэн ядалт биш зөвхөн ХАЙР дийлдэг. -Martin Luther King, Jr

Хэрвээ тэдгээр хүмүүс таныг үнэхээр доошоо хийгээд
гомдоогоод байгаа бол дараагийн удаа таныг гомдоох үед огт уурлахгүйгээр, маш
тайван “Сонин юмаа! Манай хамаатнуудаас, миний найз нөхдөөс намайг урьд нь хэн
ч, хэзээ ч ингэж хэлж байгаагүй юм байна” гэж хэлээд үзээрэй. Ингэж хэлснээр
нөгөө хүн “би сая юу гэж хэлчих вэ?” гэдгийг дотроо тунгаан бодож үздэг.


Дээрх арга тус болохгүй бол “Уучлаарай, таны энэ
зан авирыг би үнэхээр тэсэхгүйнээ. Энэ байдлаа цааш нь үргэлжлүүлэх юм бол би
тантай харьцах харьцаагаа зогсоох хэрэгтэй болж байна” гэдгийг шууд үнэнээр нь
хэлэх хэрэгтэй.


Бусдаас байнга сөрөг үг хэллэг сонсоод байвал энэ
нь бидний далд ухамсарт бичигдэнэ. Бид үүнийг хүсэхгүй. Үүнээс сэргийлэхийн
тулд  сөргүүлээд “Амжилтын тарни” урих хэрэгтэй.


“Нэг сөрөг юмыг устгахын тулд 11 эерэг юм
шаардлагатай.” -Albert Einstein


“Амжитын тарни” номын 1-р бүлэг

Тиймээс бид 1 биш 11 амжилтын тарни урих хэрэгтэй
гэдгийг хэлж байна.


Эцэст нь хэлэхэд бид бусдыг хэзээ ч өөрчилж
чадахгүй. Ойр дотных ч байсан гэсэн өөрчилж чадахгүй.


Таны амьдралд ямар хүн ямар энерги авчирч байгаад
зөвхөн та өөрөө хариуцлагатай.


Хэн нэгэн таныг доош нь хийгээд та түүнийг
 болиулахгүй байна гэдэг нь таны нэг сул тал байж болох юм. Тиймээс энэ
сул талаа засаж залруулах нь таны үүрэг.


Санаж яв: Та өөрчлөгдвөл таны эргэн тойронд байгаа
бүх зүйл өөрчлөгдөнө.

Эргэн тойронд тэнь байгаа хүмүүс ч гэсэн бага
багаар өдөр өдрөөр өөрчлөгдөхийг та харах болно.


АМЖИЛТЫН ТАРНИ

Би бусдад зөвхөн хайр болон гэрэл
гэгээгээ түгээж байна!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж