
Төслийн хүрээнд сум, баг, хороо бүрт эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлсэнээр эх, хүүхэд ялангуяа эмзэг бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй, тэр бүр тусламж авч чаддаггүй хүмүүст эмнэлгийн болоод нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлсэн байна. Дээрх сургалтаар хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар болон ирэх онуудад хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.
Увс аймагт “Сум, баг бүрт хүрч үйлчлье” стратегийг Наранбулаг, Тариалан, Өмнөговь, Тэс, Цагаанхайрхан, мөн Хархираа, Хөндлөн, Мөнхбишрэлт багуудад хэрэгжүүлжээ.
Эрүүл мэндийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлогод Засаг дарга “Эрүүл чийрэг монгол хүн” мөрийн хөтөлбөртөө “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд чиглүүлэн, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг эрчимжүүлэх” чиглэлээр тусгасан. Энэхүү ажлынхаа хүрээнд эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа, төсөл хөтөлбөрийг дэмжих тал дээр анхаарч ажиллаж байна.