
Тэс сумын 11-р багийн иргэн 3 хоног халуурсны эцэст эмнэлэгт үзүүлэхэд боом өвчнөөр халдварласан нь тодорхой болсон байна. Өвчтөний биеийн байдал хүнд байгаа аж. Тус иргэнийг 8 хоногийн өмнө адуу өвчихдөө боом өвчнөөр өвчилсөн байх магадлалтай гэж үзжээ. Харин өвчилсөн адууны мах Улаангом хотод орж ирж зах дээр жижиглэнгээр худалдаалагдсан байна. Бас хиамны цехүүдэд ч тараагдсан гэдгийг ОБХ-ээс тогтоожээ.