
Эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд өрсөлдөх ОУХМ С.Мияарагчаа, Д.Төмөрхүлэг, 73 кг-ийн жинд МУ-ын Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, С.Ням-Очир нар эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойргоос эхэлж барилдана. Харин 60 кг-ийн жинд ОУХМ Д.Амартүвшин эхний тойрогтоо БНАСАУ-ын Жан Хьюк Чолтой, ОУХМ Г.Болдбаатар Австрийн Людвиг Пэйшертэй учраа таарсан байна. 60 кг-ийн жинд барилдах Д.Амартүвшин, Г.Болдбаатар нар нэг зоонд багтсан байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ийн жингийн бөхчүүд эхний тойрогтоо бүгд хийлсэн байна.
ДАШТ-д оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:
ЭРЭГТЭЙ:
60 кг: Д.Амартүвшин, Г.Болдбаатар
66 кг: С.Мияарагчаа, Д.Төмөрхүлэг
73 кг: Х.Цагаанбаатар, С.Ням-Очир
81 кг: О.Ууганбаяр
90 кг: Х.Цогтгэрэл
-100 кг: Б.Тэмүүлэн
+100 кг: Б.Сугаржаргал
ЭМЭГТЭЙ:
48 кг: М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг
52 кг: А.Цолмон, Б.Бат-Эрдэнэ
57 кг: Д.Сумъяа
63 кг: Ц.Цэрэннадмид, Б.Мөнгөнчимэг
70 кг: Ц.Наранжаргал
78 кг: Т.Мөнхтуяа
Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний барилдааны хуваарийг танилцуулъя.
VIII.26
Эрэгтэй 60 кг
Эмэгтэй 48 кг
VIII.27
Эрэгтэй 66 кг
Эмэгтэй 52 кг
VIII.28
Эрэгтэй 73 кг
Эмэгтэй 57 кг
VIII.29
Эрэгтэй 81 кг
Эмэгтэй 63 кг
VIII.30
Эрэгтэй 90 кг
Эмэгтэй 70, -78 кг
VIII.31
Эрэгтэй -100, +100 кг
Эмэгтэй +78 кг
IX.01
Эрэгтэй, эмэгтэй багийн барилдаан