“Монгол глобал” уриалга гаргав

Хуучирсан мэдээ: 2013.08.26-нд нийтлэгдсэн

“Монгол глобал” уриалга гаргав

“Монгол глобал” компанийн хамт олон гэнэтийн түймэрт өртөж, хүнд нөхцөлд байгаа “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хамт олон, түрээслэгч нарт хандан сэтгэлийн дэм илэрхийлсэн уриалга гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Нарантуул” ОУХТ-ийн хамт олон болон түрээслэгч нарт харамсал илэрхийлье

”Нарантуул” ОУХТ-д 2013 оны наймдугаар сарын 23-ны өглөө гал гарч ихээхэн хэмжээний хохирол учирсанд “Монгол глобал” компанийн хамт олон гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж байна. Эрдэнэт хүний амь нас эрсэдсэнд харамсаж, түүний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Гэнэтийн галын аюултай тулгарч байсан манай хамт олон та бүхэнд сэтгэл санааны болон эд материалын асар их хохирол учирсныг сайн ойлгож, мэдэрч байгаа болохоор сэтгэл эмзэглэж байна. Энэхүү гамшгийн хохирлыг манай хамт олон эв нэгдэлтэй байж даван туулсан. Гэнэтийн аюулд өртсөн “Нарантуул” худалдааны төв болон түрээслэгч нарын хэн хэн нь хохирсон байгаа. Тиймээс эв нэгдэлтэй байж гамшгийг даван туулна гэдэгт итгэж байна. Өмнө нь “Бөмбөгөр”, “Саруул” зах галын гэнэтийн аюулд өртсөн харамсалтай явдал гарч байсан. Тэд гамшгийг даван туулж чадсан. Тэр бэрхшээлийг даван туулсан туршлага нь эв нэгдэл байсан юм. Тиймээс “Бид эвтэй байхдаа хүчтэй” гэдэг үгийг баталж чадлаа. Элдвийн цуурхал, үймээн самуунд бие биеэ турхихгүй, ухаалгаар гамшгийг даван туулна гэдэгт найдаж байна. Та бүхнийг галын гамшгийг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна.

        “Монгол глобал” компанийн хамт олон
        “Саруул” зах
        “Бэлх” зах
        “Евростандарт” дэлгүүрийн хамт олон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж