
Өнгөрсөн сард манай улсад зохиогдсон өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртсэн З.Занабазар маш олон, маш хүнд барилдаанууд хийж хүрэл медалийн эзэн болсон юм. Манай бөх З.Занабазар нэгдүгээр тойрогт ираны бөх Хоссейн Хадивартайфийг 5:2, 0:2 онооны харьцаагаар хожиж, хоёрдугаар тойрогт Украиний бөх Андрей Ященкод цэвэр ялагдсан. Харин дагах барилдаанд Болгарын бөх Димитар Ивановыг 9:0, Энэтхэгийн бөх Рави Кумарыг 4:4, 5:4 онооны харьцаагаар ялж хүрэл медалийн төлөө Японы бөх Кейсуке Отобуротой хүч үзэж 4:0, 6:2 онооны харьцаагаар ялжээ.
Манай хөвгүүдээс өсвөр үеийн ДАШТ-нээс урьд нь О.Эрдэнэцогт 1993 онд ХБНГУ-ын Дуйсбург хотноо ДАШТ-нээс 60 кг-ийн жинд алт, Д.Эрдэнэтулга 1998 онд Англи улсын Манчестер хотноо болсон ДАШТ-нээс 69 кг-ийн жинд мөнгөн медаль хүртэж байсан юм. Харин энэхүү медалийн цувралыг З.Занабазар хүрлээр үргэлжлүүллээ.
Дараагийн өсвөр үеийн ДАШТ-нд 2014 оны долдугаар сарын 15-20-ны өдрүүдэд Словак улсын Шина хотод болно.
2013 оны чөлөөт бөхийн өсвөр үеийн ДАШТ-ний дүн
Хөвгүүд
42 кг
1. Руо Мацуи /Япон/
2. Юнес Емамичогай /Иран/
3. Виктор Терзи /Украин/
3. Жатин /Энэтхэг/
Энэ жинд 16 бөх өрсөлджээ.
46 кг
1. Дархан Калкенов /Казахстан/
2. Василь Хасанов /Азербайжан/
3. Хероллах Гхарамант /Иран/
3. Такуто Отогуро /Япон/
Энэ жинд 20 бөх барилджээ.
50 кг
1. Абдулаев Шахбанов /ОХУ/
2. Махир Амир Асланов /Азербайжан/
3. Тосихиро Хасегава /Япон/
3. Иракли Мхеизи /Гүрж/
15. Базардарийн Гүндсамбуу /Монгол Улс, “Алдар” спорт хороо, өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
Энэ жинд 20 бөх өрсөлджээ.
54 кг
1. Андрей Ященко /Украин/
2. Имам Тесаев /ОХУ/
3. Занабудын Занабазар /Монгол Улс “Арслан” клуб, Азийн өсвөрийн аварга/
3. Ерлан Абылхан /Казахстан/
Энэ жинд 23 бөх барилджээ.
58 кг
1. Селим Козан /Турк, өсвөрийн ДАШТ-ний хүрэл медальт/
2. Рамаз Зоижи /Гүрж/
3. Махаммадали Алиев /Азербайжан/
3. Узурбек Цомартов /ОХУ/
15. Чойдогжамцын Жамсранжав /Монгол Улс, СХД/
Энэ жинд 27 бөх өрсөлджээ.
63 кг
1. Аарон Пико /АНУ/
2. Юхи Фужинами /Япон/
3. Бакар Аюбов /ОХУ/
3. Тимур Массадов /Азербайжан/
Энэ жинд 28 бөх барилджээ.
69 кг
1. Абдулмуслим Муходдинов /Азербайжан/
2. Камран Гасемпур /Иран/
3. Тимур Бижоев /ОХУ/
3. Альберт Ювсенко /Латви/
15. Бат-Эрдэнийн Бямбадорж /Монгол Улс, “Аварга” спортын дунд сургууль/
Энэ жинд 28 бөх өрсөлджээ.
76 кг
1. Батырбек Цакулов /ОХУ/
2. Балраж Балраж /Энэтхэг/
3. Али Можерлоо /Иран/
3. Лунис Лукиас Ван Ренсбург /ӨАБНУ/
Энэ жинд 24 бөх барилджээ.
85 кг
1. Абдул Рашид Садулаев /ОХУ, өсвөрийн дэлхийн аварга/
2. Мухаммед Енеш Алтун /Турк/
3. Нурмагомед Гажиев /Азербайжан/
3. Жассулин Ермембет /Казахстан/
23. Лхагвадоржийн Даваажамц /Монгол Улс, Төв аймаг/
Энэ жинд 24 бөх барилджээ.
100 кг
1. Знур Коциев /ОХУ/
2. Алиасхар Акбаризаринзолои /Иран/
3. Гиви Машарашвили /Гүрж/
3. Турхан Гурбанов /Азербайжан/
12. Ганбатын Амгалан /Монгол Улс, “Аварга” спортын дунд сургууль/
Энэ жинд 21 бөх өрсөлджээ.
Багийн дүн
Нэгдүгээр байр ОХУ, 85 оноо
Хоёрдугаар байр Азербайжан, 66 оноо
Гуравдугаар байр Иран, 56 оноо
…18 дугаар байр Монгол, 8 оноо