Багшийн ажлыг үнэлэх журам батлагджээ

Хуучирсан мэдээ: 2013.08.26-нд нийтлэгдсэн

Багшийн ажлыг үнэлэх журам батлагджээ

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А293 тоот тушаалаар сургууль, цэцэрлэгийн багшийн ажлыг дүгнэх, үнэлэх журам батлагдлаа. Өмнө нь багшийн ажлыг нийт 46 шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэн, урамшил, нэмэгдэл олгодог байсан. Харин шинэ журам батлагдсанаар

  • Суралцагчийн төлөвшил,
  • Хүүхэд нэг бүрийн эзэмшсэн мэдлэг, чадварын ахиц, амжилт, 
  • Багш хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлсэн байдал, 
  • Боловсролын үйлчилгээний сэтгэл ханамж, 
  • Эрүүл мэнд гэсэн  дөрвөн чиглэл,  12 шалгуур үзүүлэлтээр багшийн ажлын үр дүнг үнэлж,урамшил, нэмэгдэл олгохоор болж байна.

Ингэснээр багш нар яамны заасан чиглэлийн дагуу л хичээлээ зааж, сар бүрийн төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд л конспект бичин ажилладаг байдал нь өөрчлөгдөж байгаа юм. Өөрөөр хэлбэл багшхүүхэд нэг бүрийг өөрийнхөө аргаар чөлөөтэй хөгжүүлж, хичээлээ хэрхэн, ямар аргаар зааж ойлгуулахаа өөрөө мэдэх эрх нь нээгдэж байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж