
“Grace Digital” компани “Ecorox” нэртэй усны хамгаалалт бүхий спикер худалдаанд гаргажээ. Энэхүү спикерийн хамгийн том давуу тал нь та өөрийн гар утастайгаа Bluetooth-ээр холбоод гаднаас ирсэн дуудлагад спикерээ ашиглан хариулж болох боломжтой. Ингэснээр та усанд орохдоо гар утсаа авч орох шаардлагагүй болж, гар утсаа норгож гэмтээхээс сэргийлэх юм.
Үнийн хувьд 130 ам.доллар аж.
Т.БИЛГҮҮН