
Герман улсын мэдрэлийн эмч доктор С.Зийрц, профессор А.Людольф нар хэлэхдээ “-Мэдрэлийн гаралтай өвчнийг зөв оношлоход суралцахын зэрэгцээ дэвшилтэт багаж, тоног төхөөрөмж ашиглан эмчилгээг шуурхай үр дүнтэй хийх арга барилыг зааж эзэмшүүлэх нь бидний зорилго” гэлээ. Дархан-Уул аймгийн мэдрэлийн тэргүүлэх зэргийн эмч Ж.Баярсайхан, олон улсын энэ удаагийн чуулганыг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Дарханы “Монгол Алт” компани, аймгийн Эрүүл Мэндийн Газарт эмч нарынхаа өмнөөс талархсанаа илэрхийллээ. Монголын Мэдрэлийн Эмч Нарын Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ж.Ариунаа чуулганыг удирдан явуулжээ.
Ө.РАГЧААСҮРЭН