“Microsoft”-ийн тэргүүн ажлаа өгнө

Хуучирсан мэдээ: 2013.08.25-нд нийтлэгдсэн

“Microsoft”-ийн тэргүүн ажлаа өгнө

“Microsoft” корпорацийн
гүйцэтгэх захирал Стив Балмер нэг жилийн дотор албан тушаалаа орхино гэж
тус компаниас албан ёсоор мэдэгджээ.

Стив Балмер  Фото: Michaela Rehle / Reuters

Корпорацийн
менежментийн багийнхан тусгай ажлын хэсэг байгуулж, түүнийг орлох
хүнийг хайж эхэлсэн байна. Балмер өөрөө ч шинэ удирдлагыг сонгоход
оролцох гэнэ.

“Microsoft” компанийн ажилчдад хандан бичсэн
захидалдаа Балмер компанийн ололтод бахархаж явдгаа дурджээ. Балмер 1980
онд анх “Microsoft”-ийн босго алхсанаас хойш компанийн ашиг 7,5 сая
ам.доллараас 78 тэрбум болтол өсч, ажилтнуудынх нь тоо 30-100 мянга болж
нэмэгдсэн байна. “Компанийг чухал өөрчлөлт хүлээж байна” гэдгийг Балмер
тэмдэглэв. Корпараци шинэ бүтэц, зохион байгуулалттай ажиллахаас гадна
нэгдсэн стратегийг боловсруулна гэж тэрбээр долдугаар сарын 11-нд
мэдэгдэж байсан юм.

Стив Балмер 2008 оны нэгдүгээр сараас
“Microsoft” компанийн ерөнхий захирлаар ажиллаж байна. Техник,
технологийн салбарын энэ агуу компанийг үндэслэгч Билл Гейтс огцорсны
дараа Балмер түүний ажлыг хүлээн авсан билээ. Харвардын их сургуульд
хамт суралцаж байсан Гейтсийн урилгаар тэр 1980 онд компанид иржээ. Энэ
хугацаанд Балмер тэрбумтан болсон бөгөөд  “Forbes” сэтгүүлийн
тэрбумтнуудын жагсаалтад байнга бичигдэж ирэв. Энэ жилийн жагсаалтад
түүний хөрөнгийг 15,2 тэрбум ам.доллар гэж бичсэн байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж