Бен Аффлек “Бэтмен” болно

Хуучирсан мэдээ: 2013.08.23-нд нийтлэгдсэн

Бен Аффлек “Бэтмен” болно

Холливуудын нэрт жүжигчин Бен Аффлек
Бэтмений хувцсыг өмсөх нээ. Тэр Супермены адал явдалд зориулсан “Man of
steel” киноны үргэлжлэл болгон хийж буй кинонд Бэтмений дүрд тоглох юм
байна. Анх удаа Супермен, Бэтмен хоёр цугтаа дэлгэцнээ гарах гэж байгаа
юм. Киноны нэрийг өгч амжаагүй байгаа ба 2015 оны долдугаар сарын 17-нд
гаргахаар төлөвлөжээ. Найруулагчаар нь Зак Снайдер ажиллаж, харин
Супермены дүрд Генри Кавелл дахин тоглож магадгүй гэнэ. Мөн найруулагч
Снайдер Бен Аффлектай хамтран ажиллахдаа хүлээж тэсэхгүй байгаагаа
илэрхийлжээ.

Сонирхуулахад, Бен Аффлек Бэтмений дүрийг бүтээх
найм дахь жүжигчин болж байгаа юм. Өмнө нь Льюис Уилсон, Майкл Китон,
Джордж Клуни, Кристиан Бэйл зэрэг нэртэй жүжигчид тус дүрийг бүтээж
байсан билээ.

С.ӨЛЗИЙЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж