Спортын цуутай бэртэл гэмтлүүд

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Спортын цуутай бэртэл гэмтлүүд

Валерий Харламов

Домогт хоккейчин өөрийн спортын авъяас чадлаасаа болж ихээхэн гэмтэл бэртэлтэй учирч байлаа. Хамгийн анхны Канад болон Зөвлөлтийн хоккейчдын 1972 оны цуврал тэмцээнд нийт дүнгээр ялалт байгуулахын тулд канадчууд Москвагийн “Лужник” цэнгэлдэхэд гурван удаа ялах хэрэгтэй байсан юм. Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн багийн дасгалжуулагч багийнхаа хамгийн дайчин тоглогч Боби Кларкийг дуудаж ирүүлээд, Харламовыг зааж “Тэр залуугийн шилбийг цохиураараа гижигдээд үз” гэж хэлжээ. Тийм даалгавар авсан Кларк Харламовын хөлийг хугалсан юм. 1972 оны супер цуврал ингээд Харламовгүйгээр Зөвлөлтийн багийн ялагдлаар өндөрлөжээ. Харин Валерий багагүй хугацаанд их спортоосоо хагацахад хүрч, бэртлээ эмчлүүлсэн юм. Харамсалтай нь Харламов 1981 онд 33-хан насандаа авто ослоор нас баржээ.

Ирина Роднина
Зөвлөлтийн уран гулгагчид Ирина Роднина, Алексей Уланов нар 1972 оны Саппорогийн өвлийн олимпиос аваргын алтан медаль хүртсэн юм. Удалгүй хосууд салахаар болж, Ирина сэтгэл зүйн дарамтад орсон байхдаа дасгал сургуулилтын үеэр Улановын гараас мөсөн дээр унаж, тархиа гэмтээжээ. Гэмтэж бэртсэн ч Ирина Улановын хамт дэлхийн аваргын тэмцээнд түрүүлсэн ба дараа нь Александр Зайцевтай хослон дэлхийн болон олимпийн аварга болж байв. Иринагийн өөрийнх нь ярьснаар тэр өдгөө нугасандаа хоёр газарт мөгөөрсгүй, мөр, шилбэний тасархай булчинтай амьдарч байна. Мөн тархины гэмтэл нь өнөөг хүртэл толгойн өвдөлтөөр илэрдэг гэнэ.

Александр Карелин
Сонгомол бөхийн алдарт тамирчин гурван олимпиос алтан медаль, дөрөв дэх олимпийн наадмаасаа мөнгөн медаль хүртэж байв. Тэрбээр 1988 онд Зөвлөлтийн аваргын тэмцээнд ялахдаа тархи нь хөдөлсөн гэмтэлтэй байв. 1996 онд цээжний булчин нь ханзарч, хүндхэн гэмтэл хвсан байлаа. Түүний гол өрсөлдөгч Америкийн тамирчин Мэтт Гаффари олимпийн алтан медаль авна гэдэгтээ итгэж байсан ч Карелин олимпод тэргүүлэн спортын түүхэнд бичиэгджээ.

Сергей Перхун
Оросын “ЦСКА Москав” багийн хаалгач, өсөх ирээдүйтэй хөлбөмбөгч Сергей Перхун дотоодын аваргын нэгэн тоглолтын үеэр “Анжи” багийн довтлогч Будун Будуновтой агаарт толгойгоороо мөргөлджээ. Хоёулаа гэмтэл авсан ч Перхун эмнэлэгт хүргэгдэн ирээд ухаан оролгүй байсаар нас барсан байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж