
Бразилийн Рио-Де-Жанейро хотод байрлах Олимпийн паркийн хажууд орших нуурын 10 тонн орчим загас үхсэн байна. Одоогоор байгаль орчны мэргэжилтнүүд нуурын загас олон мянгаараа үхсэн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж. Харин биологчдын үзэж буйгаар боловсруулах үйлдвэрээс гарсан бохир ус нууранд асгарснаас болж, бохирдсон байна. Түүнчлэн 2016 оны онд болох Рио-Де-Жанейрогийн олимпийн парк орчмын гүний ус маш их бохирдолтой байгаа нь илэрчээ.
Б.АНХТУЯА