
Өмнөд Солонгосын Эв нэгдэлийн сүмийн итгэгч япон эмэгтэй өчигдөр миссионеруудынхаа удирдах төвийн байранд өөрийнхөө дээрээс шатамхай шингэн асган галдсанаас дэргэдээ зогсож байсан хоёр хүнийг гэмтээжээ. Албаныхны мэдээлснээр хохирогч эмэгтэй, эрэгтэй нь гуравдугаар зэргийн түлэгдэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн байна. Сүмийн зүгээс япон эмэгтэйг сэтгэцийн өвчтэй байсан бөгөөд номлогч руу шатамхай шингэнээ цацах гэж байгаад өөрийнхөө дээрээс асгаж, галдсан гэж мэдэгджээ. Харин Өмнөд Солонгосын хэвлэлийнхэн япон эмэгтэйг амиа хорлох гэж оролдсон гэж мэдээллэж байгаа юм байна.
Өмнөд Солонгосын Эв нэгдлийн сүмийн миссионериудын удирдах байр нь Сөүл хотоос зүүн зүгт байрлах Капён хошуунд байрладаг байна. Энд өнөөдөр болох сүмийг үүсгэн байгуулагч Сон Мён Муны нас барсны нэг жилийн дурсгалд зориулсан 25 мянга гаруй итгэгч оролцсон цугларалт болж байгаа аж. Номлогч Сон Мён Мун нь Солонгосын дайны дараа 1954 онд Эв нэгдлийн сүмийг үүсгэн байгуулсан ба өнгөрсөн жил 92 насандаа таалал төгссөн байна.
Б.АНХТУЯА