Калифорнид онц байдал зарлажээ

Хуучирсан мэдээ: 2013.08.23-нд нийтлэгдсэн

Калифорнид онц байдал зарлажээ

Калифорни мужийн захирагч Жерри Браун муж улсдаа ойн түймрийн улмаас онц байдал тогтоож буйгаа наймдугаар сарын 22-ны өдөр зарлав гэж Associated Press мэдээлжээ.

Калифорнийн хойд нутгийн ойн түймэр.
Фото: Max Whittaker / Reuters

Калифорнийн Йосемитийн үндэсний дархан цаазат газарт ойн түймэр хоёр долоо хоног орчим үргэлжилж байна. Наймдугаар сарын 22 гэхэд галд 217 кв.км ой автаад байна. Гал түймэр үндэсний дархан цаазат газрын дэвсгэрт буюу ойролцоох хэдэн мянган байр байшин, зочид буудалд аюул учруулж эхэллээ. Одоогоор галд зөвхөн хоёр байгууламж л шатжээ.

Дархан цаазат газар жуулчдад нээлттэй хэвээр байгаа ба уг бүс рүү ордог гурван замын нэг нь хаалттай байна. Ойн түймэрт 47 кв.км ойтой Йеллоустоны үндэсний хүрээлэн бас нэрвэгдээд байгаа гэнэ. Үндэсний хүрээлэнгийн зарим хэсэг хаагджээ.

Хүчтэй ой хээрийн түймэр АНУ-ын баруун хэсгийн 11 муж улсын  нутаг дэвсгэрт үргэлжлэн асч байна. Нийтдээ галын 51 голомт бүртгэгдсэн байна. Хамгийн хүчтэй ой хээрийн түймэр Айдохо мужийг дайрсан ба тэндээс 2000 орчим байрны хүмүүсийг нүүлгээд байгаа гэнэ. Гал түймрийн нийт хохирол одоогоор 600 сая ам.доллараар үнэлэгдэж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж