Израйль Ливаныг бөмбөгдөв

Хуучирсан мэдээ: 2013.08.23-нд нийтлэгдсэн

Израйль Ливаныг бөмбөгдөв

Израйлийн агаарын хүчин өнөөдөр Ливаны нийслэл Бейрут хотын зүүн хэсэгт бөмбөг хаясан байна. Израйлийн Батлан хамгаалахын сайдын мэдээлснээр агаарын дайралт Бейрут болон Сидон хотын хоорондох орших террористуудын орогнож буй газрыг байлсан аж. Израйлийн агаарын дайралт нь Ливаны талаас Израйлийн зүүн хэсэгт хяналтаа тогтоосон Шийт урсгалын Хезболлах исламист хөдөлгөөнийхнийг чиглүүлэн дөрвөн пуужин хөөргөсний дараа өдөр болсон байна. Пуужингуудын дайралтын улмаас Израйлийн талд хүн амь үрэгдэж, гэмтэж бэртсэн хохирол учраагүй гэнэ. Ливаны талаас “Iron Dome” пуужингийн системийг ашиглан Израйль руу пуужин харважээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж