
Бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан гэх хэрэгт шалгуулж байгаа “Ноёд” группын захирал Г.Буяндоржийг батлан даалтад гаргажээ. Түүнийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэх шалтгаанаар ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид энэ сарын 16-нд саатуулсан юм.
Г.Буяндоржийг бусадтай бүлэглэн, их хэмжээний мөнгө угаасан гэх хэрэгт сэжиглэн, 2013 оны эхнээс Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж, улмаар түүнд эрүүгийн хэрэг үүсгэн, хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн билээ.
Д.ЖАРГАЛ