
-Дээд шүүхээс Н.Мөнх-Оргилын хэргийг хэлэлцээд ямар шийдвэр гаргав?
-Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчид бага насны хүүхэд хүчирхийлж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт анхан болон нийслэлийн Шүүхээс цаазын ял сонссон Н.Мөнх-Оргилын хэргийг хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа.
-Ямар үндэслэлээр вэ. Тэгэхээр анхан шатны шүүхийн магадлагаа хүчингүй гэсэн үг үү?
-Анхан шатны шүүхийн магадлагааг хүчингүй болгосон гэсэн үг. Хэргийг нь нийслэлийн прокурорт шилжүүлсэн . Тус газраас УМБГ-руу мөрдөн байцаалт явуулахаар буцаах байх. Яг ямар үндэслэлээр гэдгийг тодорхой хэлэх боломжгүй юм. Учир нь хэргийг шүүх нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан тул хуулиар ажиллагаа дуусаагүй байхад мэдээлэл өгөхийг хориглосон байдаг.
-Н.Мөнх-Оргил хэргээ хүлээхгүй байгаа. Тэгэхээр шүүх хилсдсэн гэж үзсэн юм биш үү?
-Нотлох баримт хангалтгүй гэж үзсэн байгаа. Дахин мөрдөн байцаалт явуулна.
-Гэр бүлийнхэнтэйгээ уулзаж байгаа юу. Биеийн байдал нь ямар байна вэ?
-Биеийн байдал нь хэвийн. Ер нь өөрийгөө хилсээр гүтгэгдсэн гэж үздэг хүн шүү дээ. Хуульд зааснаар ялын дээд хэмжээ сонссон ялтныг гэр бүлийнхэнтэй нь уулзахыг хориглосон байдаг юм. Тиймээс Н.Мөнх-Оргил анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ар гэрийнхэнтэйгээ уулзаагүй.
-Н.Мөнх-Оргил хэвлэлийнхэнд хандан захидал бичсэн гэж сонссон. Танд тэр захидал нь бий юу?
-Надад тийм захидал байхгүй. Би түүний захидлыг зөөх эрхтэй хүн биш.
Н.Мөнх-Оргилын эхнэр: Дээд шүүхийн шийдвэрт шударга гарсан
Н.Мөнх-Оргиыг анхан шатны шүүхээс цаазын ял сонссохын өмнө түүний эхнэр Б.Түвшинбаяр манай сонинд ярилцлага өгч байсан юм. Түүний нөхрийн хэргийг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Дээд шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцсэний дараа утсаар бид түүтэй утсаар холбогдлоо.
– Анхан шатны шүүхийн шийдвэр гарахын өмнө өөрөө манай сонинд нөхрийгөө хилсээр шийтгүүлэх гэж байна гэсэн утгатай ярилцлага өгч байсан даа. Саяхан Дээд шүүхээс нөхрийн тань хэргийг дахин мөрдөн байцаалтад буцсаасан байна лээ…?
– Тийм ээ, миний нөхөр Н.Мөнх-Оргил хилсээр ял хүлээх нь гэсэн ярилцлага танай сонинд өгч байсан шүү дээ, би. Ер нь хэргийг мөрдөн шалгах явцад эргэлзээтэй олон асуудал байсан. Тухайлбал таниулах ажиллагааг хууль зөрчиж хийсэн, ДНК-ийн шинжилгээг Олон улсын түвшинд хийсэн үү гэх мэт олон зөрүүтэй зүйл бий. Нөхөрт маань хоёр шатны шүүхээс цаазын ял оноосон байсныг Дээд шүүхээс хэргийг нь хянаж үзээд, нэмэлт ажиллагаа явуулахаар буцаасан байна лээ. Бид Дээд шүүхээс шударга шийдвэр гаргасанд баяртай байна.
– Хүү тань Хөвсгөлд байгаа юу. Аавтайгаа уулзсан уу?
– Хүүгээ саяхан хотод авчирсан. Өнгөрсөн жилийн намраас хойш хүү минь аавтайгаа уулзаагүй. Харин одоо хоёр шатны шүүхийн шийдвэр хүчингүй болсон болохоор, уулзалт хийх боломж гарах болов уу гэж бодож байна.
– Хохирогчийн талынхантай холбоо барьсан уу?
-Үгүй , миний нөхөр тэр жигшүүрт хэргийг үйлдээгүй. Харин хаа нэгтэй алуурчин явж байгаа гэдэгт манай гэр бүлийнхэн итгэдэг. Талийгаач охины гэр бүлийнхэнтэй харилцаа холбоо байхгүй .