Blackberry компанийн Q10 ухаалаг гар утасны цагаан өнгөтэй, алтаар чимэглэсэн загвар гарчээ.
Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн сонирхогчдод зориулсан энэхүү загвар нь гоёмсог цагаан өнгөтэй, цэвэр алтаар нарийн ухлаадас гарган чимэглэсэн, 3.1 инчийн Super AMOLED дэлгэцтэй.
Бусад үзүүлэлт нь энгийн Q10 загвартайгаа ижил байна.
Энэхүү алтан чимэглэлтэй ухаалаг гар утсыг 1000 ам.долларын үнэтэйгээр зөвхөн Дубайд худалдаалж байгаа аж.

Т.БИЛГҮҮН