“Галзуу хулгана” нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.08.23-нд нийтлэгдсэн

“Галзуу хулгана” нээлтээ хийнэ

Үндэсний соёл амралтын хүрээлэнд хүүхэд, залуусын дунд хүлээлт үүсгээд байсан “Галзуу хулгана” тоглоомын нээлт өнөөдөр 18.00 цагт болно. Тус тоглоом нь 680 метр урт, 40 метр өндөр бөгөөд цагт 80  километр хурдалдаг юм байна. Нээлтийн үеэр A Sound, Kiwi, Tatar, Anemone, The Lemons, The Colors, Vatame, BX, Баажий, Цэлмүүн зэрэг олон уран бүтээлчид уран бүтээлээсээ толилуулж, “Галзуу хулгана”-д сууж, тоглох гэнэ.

“Галзуу хулгана”-д нэг удаа 24 хүн сууж тоглох боломжтой бөгөөд тасалбарын үнэ 10 мянган төгрөг байх ажээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж