Худалдааг үргэлжлүүлнэ гэв

Хуучирсан мэдээ: 2013.08.23-нд нийтлэгдсэн

Худалдааг үргэлжлүүлнэ гэв

“Нарантуул" олон улсын худалдааны төвийн битүү павильонд өнөөдөр 06.10 цагийн үед гал гарч, Онцгой байдлын албаныхан галыг унтраахаар ажиллаж байгаа талаар бид мэдээлсэн. Тус захын удирдлагуудын зүгээс гал гарсан газрыг битүүмжлэн, тусгаарлах хэсэг байгуулж бусад түрээслэгчдийн худалдаа, үйлчилгээг тун удахгүй эхлүүлэх шийдвэр гаргажээ.

Учир нь задгай талбайд худалдаа эрхэлдэг түрээслэгчид “Худалдаа наймаагаа цаг алдалгүй үргэлжлүүлж, орлогоо алдахгүй байх. Гал бараг унтарч байгаа тул задгай талбайд, галаас хол худалдаа эрхэлдэг иргэдийн наймааг яаралтай эхлүүлэх”-ийг захын удирдлагуудаас шаардсан гэнэ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж