Өдрийн гэрэл зураг: 2013.08.21
Йемен, Сана. Хоёр долоо хоногийн хугацаатай Sanaa Summer Festival тус орны нийслэлд болж байна. Тэмээн дээгүүр харайх зэрэг зугаа цэнгэл нь Йеменд тайван байгаа гэдгийг гадаадын жуулчдад үзүүлэх ёстой. Сана хотын гудамжнаа хамгийн сүүлд хоёр сарын өмнө исламын дайчидтай буудалцсан юм. АНУ-ын Элчин сайдын яаманд довтлох аюул өнгөрсөн бололтой. Америкчууд дипломат албаны газраа дахин ажиллуулж эхэлжээ.

Фото: Khaled Abdullah / Reuters /
Өдрийн гэрэл зураг: 2013.08.22
Их Британи, Лондон. Чакийн филломедуза гэгдэх энэ амьтныг хэн ч идэх гээгүй. Тэр халбаганд биш тусгай жигнүүрт сууж байна. Британийн нийслэлийн амьтны хүрээлэнд жил тутмын үзлэг эхэлжээ. Амьтан судлаачид тус хүрээлэнгийн 16 мянган амьтдад үзлэг хийн жин хэмжээг нь шинээр гаргана.

Фото: Bethany Clarke / Getty Images / Fotobank.com