Хосни Мубарак суллагджээ

Хуучирсан мэдээ: 2013.08.23-нд нийтлэгдсэн

Хосни Мубарак суллагджээ

Египетийн экс Ерөнхийлөгч Хосни Мубарак хоёр жил орчим шоронд хоригдсоны эцэст суллагджээ. Өдгөө 85 настай Хосни Мубаракийг Каир хотын Тора шоронгоос нисдэг тэргээр зөөвөрлөн, цэргийн өндөр хамгаалалтан дор эмнэлэгт хүргэсэн байна. Египетийн албаныхны мэдээлснээр авилга авсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шоронд хоригдож байсан Хосни Мубаракийн эсрэг хангалттай баримт, нотолгоо байхгүйгээс ийнхүү суллажээ. Гэхдээ Хосни Мубарак шоронгоос суллагдсаныхаа дараа гэрийн хорионд байх гэнэ. Хосни Мубарак өнгөрсөн 2011 оны Арабын хавар хувьсгалын үеэр төрийн эрхээс буусан юм.

Үүний зэрэгцээ Египетэд цэргийн эргэлтээр төрийн эрхээс зайлуулагдсан экс Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг дэмжигчдийн эсэргүүцлийг дарахын тулд Засгийн газрын зүгээс цагдаа, цэргийн эрс арга хэмжээ аваад байгаа юм. Египетэд өнгөрсөн долоо хоногт үймээн самууны улмаас 900 гаруй хүн амь үрэгдэж, олон мужид онц байдал тогтооход хүрсэн билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж