
Дашрамд дуулгахад, “Mongolian Open” тэмцээнд зориулж логоны уралдаан явуулж, шалгарсан бүтээлийг тэмцээний логогоор сонгосон бөгөөд энэхүү логог 2011, 2012 онд хэрэглэж, цаашид “Женко” бөхийн клубын лого болох гэнэ. Тэмцээний медалийн тухайд нүүрэн талдаа тэмцээний лого, харин нөгөө талдаа Спортын шинэ ордны дүрстэй. Түүнчлэн жин, жингийн аваргуудад логонд дүрслэгдсэн хэлбэр бүхий аваргын цом гардуулна. “Mongolian Open” тэмцээний бас нэг онцлог нь тамирчин, дасгалжуулагч, бөхийн хорхойтнууд, хөгжөөн дэмжигчдэд зориулан энгэрийн тэмдэг гаргаснаас гадна шинэ ордонд цугласан хөгжөөн дэмжигчдэд тэмцээний бэлгэдэл болон Монгол Улсын Төрийн дууллын үгийг хэвлэсэн 1000 ширхэг ороолтоор бэлэг барих ажээ. Мөн тэмцээнд оролцож буй бүх тамирчдад иж бүрэн бэлтгэлийн хувцас, цүнх, малгай дурсгах юм байна.
“Mongolian Open-2011”-д оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ ирүүлсэн гадаадын есөн орны баг тамирчдаас АНУ, Франц, Тайвань, ОХУ болон БНХАУ-ын баг албан ёсоор мэдүүлгээ ирүүлжээ. Сонирхуулахад, Тайванийн шигшээ багийн дасгалжуулагч нь Гавьяат тамирчин Б.Наранбаатар, чөлөөт бөхийн ОУХМ Ж.Чулуунбат, Т.Энх-Амгалан, Э.Ням-Очир нарын шилдэг тамирчдыг Монголын чөлөөт бөхөд бэлтгэж өгсөн “Арслан” клубын дасгалжуулагч Б.Баттулга юм. Тэрбээр хоёр тамирчнаа төрөлх нутгийнхаа дэвжээнд сойхоор Монголд хүрэлцэн ирээд буй. Харин Монголоос 300 гаруй тамирчин “Mongolian Open”-д хүч үзнэ.
“Mongolian Open-2011” тэмцээнд зодоглохоор манай улсад хөл тавих зарим баг тамирчдыг танилцуулъя.
АНУ. Эмэгтэй чөлөөт бөхийн баг
48 кг – Кларисса Чун. 2008 оны дэлхийн аварга, Пан-Америкийн гурван удаагийн аварга, Бээжингийн олимпийн тавдугаар байрын шагналт
51 кг–Уитни Кондер. Жиндээ нэгдүгээрт бичигдээд буй.
55 кг–Хелен Марулис. 2008 оны ДАШТ-ий VIII байрын шагналт, 2009 оны Пан-Америкийн АШТ-ий хүрэл медальт
59 кг–Дианна Рикс. 2008, 2009 оны ДАШТ-ий V байрын шагналт, 2010 оны Пан-Америкийн аварга
63 кг–Елена Пирожкова. 2010 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Пан-Америкийн хошой аварга
67 кг–Аделин Грэй. Жиндээ 2-рт байгаа. 2009 оны ДАШТ-ий V байрын шагналт, 2008 оны дэлхийн залуучуудын аварга
72 кг–Али Бернард. Бээжингийн олимпийн V байрын шагналт, 2010 оны Пан-Америкийн аварга, Дэлхийн залуучуудын хошой аварга
Дасгалжуулагч Терри Стайнер. АНУ-ын эмэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 2002 оноос ажиллаж байгаа
Франц. Эмэгтэй чөлөөт бөхийн баг
48 кг–Мелани Лесаффр. 2010 оны Европын АШТ-ий хүрэл, 2009 оны дэлхийн залуучуудын АШТ-ий хүрэл медальт
51 кг–Аурели Бассе. Европын АШТ-ий шагналт
51 кг –Ванесса Бубрием. 2005 оны ДАШТ-ий мөнгө, Европын АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Бээжингийн олимпийн VII байрын шагналт
55 кг–Анна Гомис. 1993, 1996, 1997, 1999 оны дэлхийн аварга, Афины олимпийн хүрэл медальт, Европийн 4 удаагийн аварга
59 кг–Аделин Вескан. 20 настай
63 кг–Прието Бохашвили. 2007 оны дэлхийн аварга, Европын АШТ-ий мөнгө, хүрэл медальт
72 кг–Синтиа Вескан. 19 настай. 2010 оны дэлхийн залуучуудын АШТ-ий мөнгөн медальт
Тайвань. Эмэгтэй чөлөөт бөхийн баг
48 кг–Цай Пей-Жин. Азийн АШТ-ий V байрын шагналт
63 кг–Хоү Минь-Вень. 2008 оны Азийн АШТ-ий хүрэл, 2008 оны оюутны ДАШТ-ий хүрэл медальт
ОХУ-ын баг
Оросын АШТ-ий алтан медальт Осип Михайлов, Марина Вильмова, мөнгө, хүрэл медальт Виктор Банзаракцаев, Альберт Саритов, Ирина Ологонова, Галина Долженко, Иван Ярыгиний ОУТ-ий аварга Дарима Санжеева, оюутны дэлхийн аварга Евгений Коломиец, дэлхийн залуучуудын АШТ-ий мөнгө, хүрэл медальт Михайл Иванов нарын 26 бөх
БНХАУ-ын баг
Эмэгтэй: Тунгалаг, Бао Линлин, Нарантуяа, Гуа Ямей, Оюунгаваа, Сарангэрэл, Чяо Янфан
Эрэгтэй: Цогбаяр, Оюунбилэг, Отгонбаяр, Алтансүх, Хадаа, Эрдэнэбилэг, Чао Дү, Хүслэн, Та Линьфү, Аоричилэн