Хуучирсан мэдээ: 2013.08.22-нд нийтлэгдсэн

Ухаангүй дурлал

Дурлалд
ухаантай хандсангүй гэж шүүмжилдэг хүмүүс өөрсдөө их мартамхай хүмүүс байдаг
байх. Хэзээ дурлал ухаантай байлаа даа? Тэр тэнэг, тэр галзуу, тэр хэнд ч
захирагддаггүй, учир нь тэр бол ухаангүй дурлал. Түүнээс ирсэн шархыг дахиж
амсахгүй гэсэндээ л хүн ухаан суудаг, тэр хүртэл хэнийг ч бүү цэгнэ !

Нэг их ухаантай хүмүүсийг хараад болиосой гэж би боддог.
Бусдад байтугай
өөртөө алдах эрх өгдөггүй
хүмүүс бол хүчээр хөлдөөсөн ус юм. Тэд хайлчих вий гэхээс үхтлээ айдаг. Найзууд
минь дээ, ус л бол ус шүү дээ, өвөл болохоор хөлдөж, урь ирэхэд хайлдаггүй гэж
үү ? Зовлонд мөс мэт зогсож, зоргоор олдохгүй ганц нэг үдэш хайлж бас сурах
хэрэгтэй шүү дээ.

Гарцаагүй унах нүх, түүний зүг хар эрчээрээ гүйж
яваа бүсгүйг хүсэл байвч зогсоож хэн ч чадахгүй. Хөрөнгө болоод нөхцөлд
хүлэгдсэн дурлалыг хайр гэж битгий эндүүрээрэй, гэвч гарцаагүй сонголт хийсэн
хүнийг хуурамч гэж бүү зэмлээрэй. Хэн ч ойлгохгүй орчлонд өөртөө үнэнч үлдэхийг
хайр гэдэг юм, тэнэг галзуу мэт боловч хэтэрхий үнэнч мэдрэмжийг дурлал гэдэг
юм, дурлал үргэлж ухаангүй байдаг юм. 

Ч.Ганжавхлан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж