
Энэхүү тоглолтын гурван гоол бүгд хоёрдугаар хагас орсон. Тоглолтын 51 дэх минутад Киеран Гиббс, 64 дэх минутад Аарон Рамзи, 77 дэх минутад Оливер Жиру торгуулийн цохилтоос гоол оруулсан юм.
Мөн өнгөрсөн шөнө Хорватийн “ДинамоЗагреб”Австрийн “АвстриаВень”-ийг талбайдаа хүлээн авсан ч 2:0,Болгарийн “Людогорец” талбайдаа Швейцарийн “Базель”-д 4:2-ийн харьцаатай хожигдлоо. Харин Румыний “СтуяаБухарист” Польшийн “ЛегиаВаршав”-тай 1:1,Германы “Шальке 04” Грекийн “ПАОК”-тэй мөн 1:1-ийн харьцаатай тэнцлээ. Хариу тоглолтууд наймдугаар сарын 28-ны шөнө 02:45 цагаас /Улаанбаатарын цагаар/ болно.
Харин өнөөдөр 22:00 цагаас эхлэн Европийн хөлбөмбөгийн холбооны “Европа лиг”-ийн урьдчилсан шатны тоглолтууд болно.
