Украйны виз мэдүүлэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2013.08.22-нд нийтлэгдсэн

Украйны виз мэдүүлэхээр боллоо

Украин Улсад гурван сараас дээш хугацаагаар зорчих тохиолдолд заавал тус улсын визтэй байх шинэ журам батлагдсантай холбогдуулан тус улсын их, дээд сургуулиудад суралцахаар шинээр ирж буй монгол оюутан, аспирантууд Украины виз мэдүүлэхээр болов. Визийг үндэслэн украины тал оюутнуудад түр хугацаагаар Украин Улсад оршин суух үнэмлэх олгох бөгөөд дараагийн жилүүдэд дахин виз авах шаардлагагүй, түр хугацааны үнэмлэхний хугацааг сунгаж зохицуулагдах юм.

Оюутны визийг суралцах сургуулиас нь олгосон урилгыг үндэслэн Украин Улсаас Бээжин, Москва хотноо суугаа ЭСЯ-даас төлбөртэйгээр олгоно гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж