
Утга зохиолын “Шинэ үнэр” бүлгэм, шинэ урлагийн төлөөх “Баатар хот” байгууллага хамтран наймдугаар сарын 25-ны ням гаригт яруу найргийн уншлага зохион байгуулахаар болжээ. Сүүлийн үед нилээд олон яруу найргийн уншлагууд зохиогдож байгаа ч энэ удаагийнх Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, түүний хөшөөний дэргэд уншихаараа онцлог аж. Мөн энэ үеэр зохиолчийн хөшөө, талбайг цэвэрлэх юм байна. Энэхүү уншлага утга зохиолд хайртай хэн бүхэнд нээлттэй болох юм.
Т.ДАРХАН