
Египетийн “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний шинэ лидерээр Махмуд Иззатыг түр хугацаанд томилсон тухай наймдугаар сарын 20-нд мэдээлжээ. Энэ өдөр хүчнийхэн тус байгууллагын тэргүүн Мохаммеда Бадие гэгчийг баривчилсан байна. Хүчнийхэн түүнийг Каир хотын зүүн дүүрэг дэх орон сууцнаас нь барьжээ.
Бадие болон хэд хоногийн өмнө баривчлагдсан түүний орлогч Хайрат А-Шатыр нарын хэд хэдэн хүнд бусдыг аллагад уриалсан гэх ял тулгах бололтой. Тэднийг шүүх хурал ирэх долоо хоногт товлогджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР