Лондонгийн олимпийн наадмын 110 метрийн саадтай гүйлтийн шигшээд уралдаж байсан Орландо Ортега саяхан болсон Москвагийн ДАШТ-ий үеэр багаасаа оргожээ. Кубын Хөнгөн атлетикийн холбооны (FCA) мэдээнээс иш татан энэ тухай Prensa-latina.cu агентлаг мэдээлжээ. Одоо энэ тамирчин хаана байгаа нь тодорхойгүй байгаа аж. 

Орландо Ортега
Фото: Phil Noble / Reuters
FCA тамирчны энэ оролдлогыг ёс суртахуунгүй үйлдэл хэмээн буруутгаж байна. Түүнийг Кубын хөнгөн атлетикийн холбоо Европын тэмцээнд оролцохдоо зөрчил гаргасан хэмээн тэмцээнд оролцох эрхийг нь зургаан сараар хассан байсан ч долдугаар сарын сүүлчээр FCA Ортегагийн шийтгэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Тиймээс түүнийг Москвагийн ДАШТ-нд оролцуулахгүй хэмээж байснаа больж, медаль авах боломжтой хэмээн дэлхийн аваргад сойжээ. Гэвч Ортега Москвад шигшээ гүйлтэд шалгарч чадаагүй билээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР